Клауд үйлчилгээ МОГУЛ КЛАУД-аас эхэлнэ.

Өдгөө 10 жилийн ойгооугтаж буй Могул Сервис компани нь Могул Группийн компаниудтай хамтран “МогулДата Центр”-ыг олон улсын TIER3 стандартын шаардлагад нийцүүлэн бүтээнбайгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тэд Cloud Service Provider болох зорилгын хүрээнд үүлэн технологид суурилсан,үнэ цэнийг нэмэгдүүлэх үйлчилгээнүүдийг хүргэхээр дараагийн томоохон төслөө хэрэгжүүлэхэд бэлэн болоодбайгаа юм. Өнөөгийн байдлаар Могул Дата Центр нь Dell, SuperMicro,FortiNet, GIGABYTE зэрэг дэлхийн технологийн түүчээлэгчидтэй хамтынажиллагаагаа эхлүүлээд байгаагаас Dell CSP хамтын ажиллагааны гэрээнд гарынүсэг зураад буй. Ийнхүү дэлхийн технологийн орчныг Могул Дата Центрт бий болгонCloud Service Provider болсноор үүлэн технологид суурилсан 200 гаруйбүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд алхам алхамаар ойртсоор байна.

“Үүл”-ний талаар та хэр мэдэх вэ?

Хэрэглэгчид Cloudүйлчилгээг Microsoft Azure, Amazon Web Services, Google Cloud, Alibaba Cloudзэрэг томоохон корпорацуудын үйлчилгээнүүдээр төсөөлдөг, Монголд ч ялгаагүй.Өнгөрсөн хугацаанд Монголын мэдээлэл технологийн олон компаниуд клаудүйлчилгээг нэвтрүүлэхээр оролдсон ч технологийн хувьд дэлхийн клаудүйлчилгээний түвшинд хүрч ажиллаж чадахгүй байсан юм. Дэлхийн жишгийг тогтоодогдээрх корпорацуудын клауд шийдэл нь нэг талаас найдвартай ажиллагаа, уян хатантөлбөрийн нөхцөлийг санал болгодгоороо давуу талтай боловч нөгөө талаассүлжээний алдагдал (Latency) түүнээс шалтгаалсан аппликэйшний чадамж буурах,валютын эрсдэл, нууцлал бүхий мэдээллийг Cloud-руу гаргах боломжгүй зэрэг олонсул талуудыг араасаа дагуулдаг. Харин клауд үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчдэдтулгардаг тэдгээр асуудлуудыг шийдэхээр Могул Групп - Могул Сервис - Могул ДатаЦентрийнхэн маань МОГУЛ КЛАУД үйлчилгээг тун удахгүй танилцуулахад бэлэнболоод байна.

КЛАУД ҮЙЛЧИЛГЭЭ МОГУЛ КЛАУД-аас эхэлнэ.

МОГУЛ КЛАУД үйлчилгээ нь Public Cloud (Azure, AWS, Google Cloud) төдийгүй Hybrid Cloud,Private Cloud, Multi-Cloud үйлчилгээнүүдийн чадамжуудыг агуулсан. ХэрэглэгчAzure, AWS зэргийг ашигладаг бол тухайн үйлчилгээг зогсоох шаардлагагүйгээрМогул Клауд үйлчилгээтэй хослуулан ашиглах боломжийг санал болгож буйгаарааонцлогтой. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрийн хэрэглээндээ тохируулан “customize”хийх буюу юуг Public Cloud дээр, юуг Могул Клауд дээр байршуулахаа сонгонажиллуулах боломжтой. Хэдий өөр өөр үйлчилгээ үзүүлэгчийн клауд үйлчилгээгашиглаж байгаа боловч тэр бүгдийг “нэг цонхоор - нэг платформоор” зохицуулах боломжтой болж буй нь хэрэглэгчийн хүртэж буй хамгийн том үнэ цэн юм. Мөн МогулКлаудад ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүд нь хамгийн сүүлийн технологидсуурилсан, хоорондын харилцаа холболт нь 100GbE буюу түүнээс дээш байгаагаараа давуу талтай.  

Эцэст нь, Могул Группболон Могул Дата Центр нь уламжлалт Дата Центр гэсэн ойлголтыг бүрэн халж, альч түвшний хэрэглэгч болон байгууллагуудын найдвартай хамтрагч, зах зээлдхамгийн бага Latency-тэй үйлчилгээгээрээ ялгарч, Монголын анхны бөгөөд цор ганцКлауд Дата Центр болох гэж буйг та бүхэндээ дуулгахад таатай байна.

No items found.