Үүлэн технологи бол ирээдүй

“Могул сервис” компани өнгөрсөн жил ашиглалтад оруулсан Могул дата центртээ түшиглэн клауд технологид суурилсан 200 гаруй үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж эхлэхэд бэлэн болоод байна. Үүний үр дүнд, жижиг, дундаас эхлээд томоохон бизнесүүдийн хувьд олон улсын түвшний үйлчилгээг дотоодоосоо илүү таатай нөхцөлөөр авах боломж бүрдэж буй.

Үүлэн технологи бол ирээдүй гэдгийг технологийн салбарынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, толгой дохиж сууна. Фронтын тэргүүн эгнээнд яваа Google, Amazon, Microsoft зэрэг дэлхийн технологийн аваргууд бүгд бизнесийн цөмхүчээ энэ зүгт чиглүүлж, үүлэн технологид онцгойлон анхаарч эхэлсэн нь санамсаргүй хэрэг биш. Дижитал шилжилтийн талаар чухалчлан хөндөх болсон өнөө цагт ямар ч салбарын аль ч компани үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүн,үйлчилгээ ашиглаж эхлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон гэж хэлж болно. Нэг талаар, технологийн компаниуд үүлэн буюу клауд технологийн хөгжилд хүчхаяж, санаа тавьж байж өрсөлдөөнд сая нэг тэсэж үлдэж байгаа бол хэрэглэгчдийн хувьд энэ нь хамгийн хялбар, мөн зайлшгүй сонголт болон хувирч буй.

 

Тэгвэл хамгийн найдвартай, аюулгүй, олон таатай боломж бүхий клауд үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэхийг зорьдог Могул групп энэ бүхнийг эртнээс анзаарч, дэлхийн түвшний үйлчилгээг монголчуудад хүргэх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ талаар “Могул сервис” компанийн дэд захирал төдийгүй Могул дата центр хариуцсан захирлын албыг давхар хашиж буй Г.Золбоо “Дата төвд суурилсан клауд бизнес ирээдүй болчихоод байна. Технологийн салбарт клауд, дата төвийн тухай ойлголт улам өргөжинө үү гэхээс балран унахгүй. Тиймээс Могул группийн хувьд дата центр, клауд үйлчилгээндээ ихээхэн төвлөрч ажиллаж байна” хэмээн онцоллоо (“Могул сервис” нь Могул группийн охин компаниудын нэг бөгөөд Могул дата центрийн үйл ажиллагааг хариуцаж, менежментээр хангадаг. Мөн тус компани Могул клауд үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг гардаж буй).  

 

Могул групп хамгийн найдвартай, аюулгүй, илүү олон боломжбүхий клауд үйлчилгээг дотоодын зах зээлд нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

 

Одоогоор дотоодын зах зээлийн зөвхөн тодорхой хэсэгт нэвтрүүлж, туршилтын шатандаа яваа Могул клауд үйлчилгээгээ “Могул сервис”компани энэ оны дөрөвдүгээр улиралд олон нийтэд албан ёсоор танилцуулахаар төлөвлөжээ. Ингэснээр төрөл бүрийн платформ, апп хөгжүүлэгчид болон AWS (AmazonWeb Services), Microsoft Azure, Google Cloud, Alibaba Cloud зэрэг компанийн үйлчилгээг ашигладаг дотоодын байгууллагуудын өмнө олон таатай боломж нээгдэх юм.

 

Өнгөрсөн хугацаанд “Могул сервис” компанийн хамт олонд томоохон харилцагчид нь ийм төрлийн үйлчилгээтэй болох саналыг цөөнгүй тавьжирсэн нь эрэлт их байгааг харуулсан ч тэд жижиг, дунд бизнесийг ч орхилгүйдэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэж байна.

 

Бүтээгдэхүүнээ турших таатай орчин

Дотоодын платформ, апп хөгжүүлэгчид бүтээгдэхүүнээ зах зээлднэвтрүүлэхийн өмнө туршиж үзэхийн тулд AWS, Microsoft Azure зэрэг компанийн ‘тестийн орчин’ -ы үйлчилгээг голдуу ашигладаг бол Могул клауд энэ төрлийнүйлчилгээг Монголоосоо авах боломжийг бүрдүүлжээ. Хамгийн гол нь хурдны хязгаарлалтгүй буюу маш хурдтай тестийн орчныг санал болгож буй нь тухайн хөгжүүлэгч компани бүтээгдэхүүнээ цаг алдалгүй сайжруулж, шинэчлэн эцсийн хэрэглэгчдэд хүргэх замыг товчилж буй.

 

Хэрэглэснээрээ төлөх уян хатан шийдэл

Монголд хэрэглэснээр нь буюу цаг, минут, секундээр нь төлбөрөө тооцдог үйлчилгээ үзүүлэгч ховор. Харин Могул клауд шиг public cloud үйлчилгээний хамгийн том давуу тал бол тухайн хэрэглэгч хэдий хугацаанд хэр хэмжээний үйлчилгээг ашигласнаараа төлбөрөө төлөх зарчим юм. Өөрөөр хэлбэл,нарийн тооцоолж, сайтар төлөвлөдөг байгууллагууд хэрэглээгээрээ төлж эхэлснээр төлбөрийн зардлаа 80 хүртэлх хувиар бууруулах боломжтой. Энэхүү уян хатан төлбөрийн системээс гадна үнийн хувьд гаднын платформ ашигласнаас хамаагүй хямдбайдлаар шийдэгдсэн нь Могул клаудын өөр нэг давуу тал.

 

Нэгдсэн удирдлагаар бүгдийг

Могул клауд платформ руу шилжсэнээр компаниуд өмнө ашиглаж байсан үйлчилгээнээсээ татгалзах бус харин бүх үйлчилгээгээ нэг дороос ашиглах боломж бүрдэж буй. Тухайлбал, multi-cloud буюу байгууллага серверээ гадаад, дотоодын дата төвд тараан байршуулсан тохиолдолд интеграц хийх, нэг цонхноос удирдах боломжтой үйлчилгээ, hybrid cloud буюу private болон public cloud үйлчилгээг хослуулан ашиглах, нэгдсэн удирдлагаар хангах зэрэг үйлчилгээг дурдаж болно. Өмнө нь энэ төрлийн платформ Монголд байгаагүй гэдгээрээ Могулклауд анхдагч болж буй. Хэрэглэгч өөр өөр компанийн программ ашиглахдаа төдий тооны цонхноос удирддаг байсан бол Могул клауд платформ тэдгээрийг ганцхан цонхонд нэгтгэсэнээрээ хэрэглээг үлэмж хялбарчилжээ. Ингэснээр программ тус бүрт лицензийн төлбөр төлөх шаардлагагүй болж хэмнэлт үүсэх давхар ач холбогдолтойг “Могул сервис” -ийнхэн онцолж байна.

 

Гуравдагч шийдлүүдийн ‘хязгааргүй’ боломж

Могул клауд платформ дахь VM orchestration буюу виртуал машин түрээслэх, датагаа хадгалах, нөөцлөх (file storage, backup) зэрэг дэд бүтцийн голлох үйлчилгээнээс эхлээд бусад төрлийн 200+ үйлчилгээнээс тухайн хэрэглэгч өөрийн хэрэглээнд нийцүүлэн сонгох боломжтой. Үүний зэрэгцээ public cloud үйлчилгээнд төдийлөн байдаггүй гуравдагч шийдлүүдийг мөн санал болгож буйгаараа онцлог. Жишээлбэл, хэрэглэгч Acronis, Fortinet гэх зэрэг цахим аюулгүй байдлын шийдлүүдийг ашигладаг бол үүнийгээ Могул клауд дахь өөрсдийн платформтойгоо холбон илүү хялбар байдлаар ашиглаж болно. Мөн Могул клауд дахь market place буюу дэлгүүрээс өөрсдийн дэд бүтэцтэй холбоход тохиромжтой бүхий л төрлийн шийдлийг сонгох боломжтой нь маш том давуу тал юм. Тэд хэрэглэгчдэд шаардлагатай үйлчилгээнүүдийг цаашид ч нэмэхээр төлөвлөжээ.

 

Үл тасалдах найдвартай ажиллагаа

Могул клауд үйлчилгээ олон улсын стандартад нийцсэн Могул дата центрт тулгуурласан тул найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллагааны хувьдсанаа чилээх зүйл, эрсдэл үгүй. Энэ тухайд “Могул сервис” компанийн хамт олон итгэлтэй байна. Дээр нь олон улсын түвшний үйлчилгээг эх орноосоо уян хатан нөхцөлөөр авч буйгаараа тухайн компанийн дата хилийн зурвас дотроо үлдэнэ.Хууль, эрх зүйн хүрээнд датагаа Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргах боломжгүй байдаг тодорхой байгууллагуудын хувьд энэ бол таатай мэдээ. Өөрөөр хэлбэл,Могул клаудыг сонгосноор тэд сервер, тоног төхөөрөмж худалдан авахад их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй болж байгаа юм.